8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Дашдондог: Яг энэ түүхэн мөчид “THE Hu” хамтлагийн залуус эх орноо сурталчилж дуу хуураараа байлдан дагуулсаар байна

2019-11-27 13:00:00

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай. 

 Монгол Улсын Ерөнхийлөгч өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “THE HU” хамтлагт хүртээхээр шийдвэрлэсэн билээ. Тус шийдвэрийн дагуу Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг гардуулах хүндэтгэл ёслолын ажиллагаа боллоо. "THE HU” хамтлаг гадаадад тоглолттой байгаа учраас хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондогт  “Чингис хаан” одонг гардуулан өглөө. 

Хамтлагийг үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог "Өлзий учралт билэгт сайн энэ өдөр төрийн сүлд ёсөн хөлт их цагаан тугийнхаа оршихуй дор, мөнх тэнгэрийн ташуур эзэн Чингис хааныхаа нэрийг адисласан дэлхийн цор ганц эрхэм дээд шагналыг хүртэж “Hu” хамтлагийнхаа нэрийн өмнөөс хүлээн авч байгаадаа туйлын баяртай байна. Яг энэ түүхэн мөчид “Hu” хамтлагийн хөдөлмөрч, авъяаслаг, даруу төлөв залуус маань Монгол угсаатны цаглашгүй их түүх, өв соёл, үндэстэн соёлын урлаг эх орноо сурталчилж нэр алдраа цуурайтуулан дэлхийн үзэгчдийг дуу хуураараа байлдан дагуулсаар байна. Энэ хүртэл бид ганцаараа байгаагүй. Хайрт хань минь, гэр бүл, хамтлагийн менежерүүд, найз нөхөд гээд хүч хөдөлмөр, хүнлэг сэтгэл тус дэмээрээ энэ амжилтыг хамтдаа бүтээсэн хүн бүрт гүн талархлаа илэрхийлж байна. Гардахыг нь би гардавч гавьяаг нь та бүхэнтэй хамт хүртэх ёстой юм шүү" гэсэн юм.

The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүхэлдэхүүнтэй.

  1. МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
  2. Ц.Надмидтулга – Менежер,
  3. Брэндон Фрайзен – Менежер,
  4. Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
  5. Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
  6. Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
  7. Н.Тэмүүлэн – Товшуур,
  8. Г.Одбаяр – Бөмбөр,
  9. А.Жамбалдорж – Соло гитар,
  10. Б.Батхүү – Басс гитар,
  11. М.Өнөмөнх – Хэнгэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ene Dashdondog yu hiisen um be? Hairan zaluuchuudiig hoshgiruulaad hoshnogiig ne ergetel hoomeiluulj bna
2019/12/03 223.104.15.112
иргэн
дашдондог ни аваад бгаам уу ?хэн ни хүртээд бг юм бе? албан байгууллага аймаг орон нутгийг одонгоор шагнахдаа туганд ни зүүж өгдөг юм бн лее .
2019/11/27 64.119.25.234
  • Recent
  • Most Read
  • Most Comment