8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг болно

2019-11-28 10:09:00

МУИС-ын Номын санд 

09:00 цагт "Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухаан болох нь" эрдэм шинжилгээний хурал болно.

Засгийн газрын II байранд

09:00 цагт “Мэргэжлийн урлагийн байгууллагын менежментийн чадавхийг бэхжүүлэх нь" удирдах ажилтнуудад зориулсан сургалт, семинар болно.

“Blue Sky” зочид буудалд 

09:30 цагт “Эмэгтэйчүүд авлигын эсрэг” чуулган болно.

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

10:00 цагт НОБГ, НМХГ, АБТГ- аас сайжруулсан түлштэй холбогдуулан цаг үeийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10:30 цагт Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвөөс “БИ НАР” төслийн хүрээнд хэрэгжих үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ.

“Новотел” зочид буудалд

10:00 цагт “Хар тамхины хор хөнөөл ба түүнээс урьдчилан сэргийлэх нь” онол, практикийн бага хурал болно.

НЗДТГ-д

10:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан эхэлнэ.

МУИС-ын Номын санд

11:00 цагт Нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөрийн нээлттэй өдөрлөг болно.

Тээврийн цагдаагийн албаны хурлын зааланд

11:00 цагт Тээврийн цагдаагийн албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

12:00 цагт Анхны Сангийн сайд, Түшээт засаг, хошой чин ван Гадинбалын Чагдаржавын мэндэлсний 150 жилийн ойн ёслолыг зохион байгуулагчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Монголбанкны Ёслол Хүндэтгэлийн танхимд

12:00 цагт Монголбанкны сар тутмын ээлжит хэвлэлийн хурал болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment