Сүүлийн үед Нигер улсын иргэд манай улсад ирж гэмт хэрэг үйлдэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Өнгөрөгч нэгдүгээр сард олон улсын шуудан илгээмж ашиглан мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг нэвтрүүлэхийг завдсан Нигер Улсын дөрвөн иргэнийг Хар тамхитай тэмцэх газраас саатуулсан билээ.
Тэгвэл мөн тус улсын иргэн Монгол Улсын иргэдтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж шүүхэд шилжүүлжээ.Нийслэлийн прокурорын газраас Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг 2019.11.07-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Монголчууд Нигер улсын иргэнтэй хуйвалдаж, мөнгө угаажээ
2019-11-28 18:16:20