-10o
Улаанбаатар хот
mobile menu

11:00 цагаас Энхтайваны өргөн чөлөөнд замын хөдөлгөөнийг түр зогсооно

2019-11-29 11:01:52

Өнөөдөр 11:00 цагаас Энхтайваны өргөн чөлөөнд авто замын хөдөлгөөнийг таван минут түр зогсооно.

Тээврийн цагдаагийн албанаас зургаа дахь жилдээ зохион байгуулж буй “Хичээх өдөр” арга хэмжээний хүрээнд ийнхүү авто замын хөдөлгөөнийг зогсоож байгаа юм.Зам тээврийн осолд өртөж амь насаа алдсан иргэдийн дурсгалыг хүндэтгэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн замын хөдөлгөөний дүрмийн тухай мэдлэгийг дээшлүүлэхэд уг өдрийн зорилго оршдог.

Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд нийтдээ 2700 хүн амь насаа алдаж 27080 хүн эрүүл мэндээрээ хохирчээ.Замын хөдөлгөөнд оролцогчид дүрмээ баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцох хэрэгтэйг Тээврийн цагдаагийн албанаас санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment