8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймгийн “Даяннуур”-ын мөс цөмөрч ачааны автомашинтай иргэн живжээ

2019-12-02 12:42:09

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын нутаг дэвсгэрт орших “Даяннуур”-ын мөс цөмөрч “Стивр” загварын том оврын ачааны автомашин живжээ.

Тодруулбал, ​Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумаас Хилийн 0165 дугаар ангийн Даянгийн 6 дугаар заставын чиглэлд 25 настай иргэн "А" /эрэгтэй/ нь “Стивр” загварын том оврын ачааны автомашин жолоодон, “Даяннуур”-ын мөсөн дээгүүр зорчиж явахад мөс цөмөрч автомашин живсэн тухай дуудлагыг энэ сарын 1-ний өдрийн 05:30 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус аймгийн холбогдох албаны нийт 62 хүн тус өдрийн 16:30 цагт очиж, нуурын баруун урд эргээс 400 метрт гурван метрийн гүнд шумбалт хийж,  мөн өдрийн 17:30 цагт тус сумын харьяат иргэн А -ын цогцсыг нуураас гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иймд гол, нуурын мөсөн дээгүүр болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн МУНХАГ
Мөсөн дээгүүр битгий яваарай гээд анхааруулж байхад яваад, цөмрөөд үхэж байгаа хүнийг хүн гэх үү, хэцүү л юм даа
2019/12/03 73.39.102.84