-9o
Улаанбаатар хот
mobile menu

Аммиакийн хий алдагдсан мах боловсруулах үйлдвэрээс дээж авч, шинжилгээнд өгчээ

2019-12-02 12:45:00

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Арвайхээр багийн “Өв Эко Мийт” ХХК-ийн махны боловсруулах үйлдвэрт арваннэгдүгээр сарын 28-нд аммиакийн хий алдагджээ.

Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд тухайн өдрийн 12:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 алба хаагч 1 автомашин, Цагдаагийн газрын 2 алба хаагч 1 автомашин, Тагнуулын газрын 2 алба хаагч, Мэргэжлийн хяналтын газрын 2 албан хаагч, “Өв эко мийт” ХХК-ийн 12 ажилтан, 2 автомашин, нийт 25 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа юм. 

Арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар 11:10 цагт тус компанийн яс хадгалах 4 дүгээр камерт Гастек багажны угаарын хий, хүхрийн хүчлийг хэмжих гуурсаар хэмжилт хийхэд угаарын хий, хүхрийн хүчил илрээгүй байна.

Харин малын яс хадгалсан хөргүүрийн өрөөнд 08:30 цагт хэмжилт хийхэд 30 ppm, 15:00 цагт хэмжилт хийхэд 10 ррm тус тус аммиак илэрчээ.

Хөргүүрийн 3 дугаар камерт хадгалж байсан яс, хөрс, уснаас аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газраас лабораторийн шинжилгээний дээж авсан байна. Мөн өдрийн 14:00 цагт холбогдох мэргэжлийн байгууллагууд хуралдаж, дээж авсан шинжилгээнүүдийн хариуг хурдан гаргах, дараагийн арга хэмжээг хурдан шуурхай авч хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment