8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрийн банк Увс аймагт “Харилцагчийн урамшуулалт өдөрлөг” зохион байгууллаа

2019-12-02 12:47:36

Төрийн банк нь хамгийн сайн харилцаатай банк байхын тулд харилцагчаа сонсдог, тэдний санаа бодолд тулгуурлан бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулан хөгжүүлдэг, харилцагчдадаа мэдээлэл түгээдэг, эргэх холбоотой байхыг үндсэн зорилгоо болгон ажилладаг. Харилцагчаа дээдлэн, эрсдэлгүй үйлчилгээг үзүүлэх зорилгоор 100 хувь төрийн өмчит банк болон үүсгэн байгуулагдсан цагаас мэргэшсэн хүний нөөц, дэвшилтэт технологиор дамжуулан харилцагч иргэд, байгууллагын санхүүгийн хэрэгцээг найдвартай, түргэн шуурхай хангаж ажиллаж ирсэн билээ.

Төрийн банкны хамт олон Монгол Улсад Банкны тогтолцоо үүсэж хөгжсөний түүхт 95 жил, Төрийн банк байгуулагдсаны 10 жилийн ой, Төрийн банкны Увс салбарын шинэ байрны нээлт болон Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан 2019 оны аравдугаар дугаар сарын 24-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 29-ний өдөр хүртэл Увс аймгийн иргэд харилцагчдад хуримтлалтай байхын ашиг тусыг сурталчлан таниулах, Төрийн банкны цахим бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвшүүлэх зорилгоор Харилцагчийн өдөрлөг зохион байгуулсан.

image

Өдөрлөгийн үеэр Төрийн банкны Увс салбарын хамт олон аймгийнхаа иргэд, харилцагчдадаа зориулан Санхүүгийн боловсрол олгох чиглэлээр сургалт орж, банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөөг өгч, зах худалдааны төвүүдэд явуулын банк ажиллуулан, харилцагч бүрийн цаг завыг хэмнэсэн бүх төрлийн цахим үйлчилгээг санал болгож ажилласан юм.

Төрийн банкны “Харилцагчийн өдөрлөг” арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Улаангом хотын “Ойрд” хөгжимт драмын театрт урлагийн тоглолт зохион байгуулж, Төрийн банкинд хадгаламж нээлгэсэн, цахим бүтээгдэхүүнд бүртгүүлсэн, карт захиалсан, бүх төрлийн даатгал хийлгэсэн харилцагчдаас 14 азтан тодруулан 500 мянга, 300 мянга, 200 мянга, 150 мянга, 100 мянган төгрөгөөр урамшууллаа.

image

image

image

image

image

image

image

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Аль ч банк хааяа нэг гараа сунгаж баймаар даа .Ард иргэдээ ,олон төрлийн зээлийн хүүгээр мөлждөг мөлжлөгөө зогсоох хэрэгтэй шүү .Ард иргэд чинь банкны зээлийн хүүд дарагдаж ,өндийж чадахаа байлаа .
2019/12/02 202.9.40.55