Нийслэлийн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд байрлах нэгэн айлын хашааны ухсан нүхнээс үл таних залуугийн цогцос олджээ. Тодруулбал энэ сарын 06-ны өдөр тус хорооны ... тоотод оршин суух айлын хашаанаас цогцос олдлоо гэх дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад гэрээсээ гараад сураггүй болсон гэж цагдаагийн байгууллагад эрэн сурвалжладаж байсан 19 настай П гэх залуугийн цогцос болох нь тогтоогджээ. Харин талийгаачийн цогцост хийсэн шүүх шинжилгээний хариу өнөөдөр гарах бөгөөд хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа юм байна.
Эрэн сурвалжлагдаж байсан оюутны цогцос айлын хашаанаас олдлоо
2016-03-17 10:14:00