8o
Улаанбаатар хот
mobile menu

"1,000-2,000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100,000 төгрөг болж байгаа"

2019-12-03 09:00:00

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIX хуралдаанаар “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай” төслийг дэмжиж баталлаа.Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Авто зам ашигласны төлбөрийг ашиглаж байгаа хүн өөрөө төлөх нь зүйн хэрэг. Гэвч авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг эргээд харахаар бид жилд 10 мянган төгрөг төлөөд төрөөсөө сайн авто зам нэхэх боломж байхгүй болчихоод байна.

Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр нийслэлийн төсөвт 50 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх бололцоотой. Энэ нь эргээд бидний зорчиж байгаа замыг засахад зарцуулагдана" гэлээ.

Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ

Авто зам ашигласны нэмэгдэл төлбөрийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ. Тухайн автомашины хөдөлгүүрийнх нь багтаамжаас хамаараад төлбөрийн хэмжээ өөр өөр байна гэдгийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх онцлов.

1,000-2,000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100,000 төгрөг болж байгаа

Нийслэлийн ЗДТГ Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар "1,000-2,000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100,000 төгрөг болж байгаа. Энэ төрлийн багтаамжтай машин 250,000 байдаг.

4,500-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 350,000 төгрөг болж шинэчлэгдлээ.

Авто зам ашигласны төлбөрийг нэмснээр нийслэлийн төсөвт 70 орчим тэрбум төгрөг нэмэгдэнэ. Нийслэлийн хэмжээнд 870 гаруй километр зам байдаг. Төлбөрийн нэмэгдлээр зам засварыг бүрэн хийнэ. Өөрөөр хэлбэл нөхөөс, гэрэлтүүлэг болон тэмдэг, тэмдэглэгээ, ус зайлуулах хоолойг бүрнээр нь засах боломжтой болж байгаа юм.

Өмнө нь бол зөвхөн нөхөөс хийж засах төдий л байдаг байсан.

Иргэд замаа янзал гэдэг. Гэвч мөнгө байдаггүй. Иргэдийн хувьд сард 8,300 төгрөг төлөхөд л нийслэлийн авто замын 70-80 хувьтай засварыг хийх боломж бүрдлээ.

НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаас баталсан авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчилсэн тогтоолыг Хотын даргад хэрэгжүүлэх үүрэг чиглэл болгоод байна" гэсэн мэдээллийг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
С.Бэхтулга
Тэтгэврийн хүмүүс яах болж байна вэ? бүх тэтгэврээ өгөөдч төлж чадахгүй байна шүү.Хөл муутай хөгшин хүмүүсийн чөдрийн ганцыг хураасантай адил.Бид чинь машин унаад сэлгүүцээд байдаг. хүмүүс биш шүү
2019/12/04 59.153.112.203
zochin
Ард түмэн дараагийн сонгуульд энэ балай олон татварыг үгүй болгох тэр намыг сонгох болов ууд аа, Ийм их баялагтай ард түмэн байж ингэж дарлуулах гэж дээ,
2019/12/03 66.181.161.122
Иргэн
20 оны сонгуульд унах нүхээ МАНгарууд малтлаа даа хөөрхий
2019/12/03 203.217.139.226
Zochin
Arai denduu yadarsan ard irgedee shulaad bga um bishu?! Ter offshorchidoos mungoo tataachee!!
2019/12/03 223.104.15.112
zochin
Tatvar nemehgui gej muriin hutulburtuu tusgasan MAN unuudur Niigmiin daatgal nemsen, banknii hadgalamjiin huugees 10 huviig avdag bolson. Odoo avtomashinii zam ashiglasan tatvariig 5 dahin nemlee.
2019/12/03 202.179.31.34