8o
Улаанбаатар хот
mobile menu

​Нигери улсын иргэн Эжикем Чимези Жонд 10 жилийн хорих ял оноолоо

2019-12-03 10:30:00

Нигер улсын ирсэн Ejikeme Chimezie John, Монгол Улсын иргэн Б.Хулан, Д.Ганболд, Т.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр шүүн шийдвэрлэжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.1, 18.6-2.2-д тус тус зааснаар Холбооны бүгд найрамдах Нигер улсын иргэн
-Ejikeme Chimezie John-д 10 жил,
-Монгол Улсын иргэн Б.Хулан-д 9 жил,
-Д.Ганболд-д 8 жил,
-Т.Анхбаяр-т 6 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нээлттэй хорих байгуулагад эдлүүлэхээр хянан шийдвэрлэсэн байна.
Мөн шүүгдэгч тус бүрээс 355,619,494 төгрөгийг гаргуулж Бүгд Найрамдах Турк улсын "Алпин чорап" /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компани-д олгуулахаар заажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment