8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Ганбаатарын дараагийн хууралт юу вэ?

2016-03-17 10:49:00

Улс төрийн түүхэнд бие дааж гарч ирсэн УИХ-ын гишүүн олон нийтийн дунд нэр хүндээ олж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргыг хүртэл рейтингээрээ хол хаяж байсан удаа үгүй.  Харин анх удаа Дархан-Уул аймгаас УИХ-д бие даан нэр дэвшин сонгогдсон С.Ганбаатар хот, хөдөөд хамгийн нэр нөлөө ихтэй улс төрчидөөр нэрлэгдсэн нь ийнхүү урьд хожид байгаагүй тэмдэглэлт үйл явдлын эзэн болсон юм. Улс төрийн чиглэлээр санал асуулга явуулдаг “Сант марал” сангаас улс төрчдийн чансааг тогтоох судалгааг жил бүр явуулдаг. Тус байгууллагын 2013 оны судалгаанд Улаанбаатар хот, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн хоёр мянган иргэнийг хамруулсанаас Их хурлын гишүүн С.Ганбаатар Улаанбаатар, хөдөө орон нутагт хоёуланд нь тэргүүлж, түүний араас МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын  дарга, Ерөнхий сайдууд жагсаж байсан юм. Түүний ийнхүү “оноо авсан” явдал нь монголчуудын анхаарлын төвд байнга байдаг сэдэв болох Оюутолгой, Тавантолгой ихээхэн холбоотой. Тэрбээр энэ хугацаанд эрх баригчдын явуулж байгаа ажилд үнэлэлт дүгнэлт өгч, заримтай нь сөргөөцөлдсөөр ирсэн. Мөн түүнийг тойрсон улс төрийн хэрүүл маргаан ч багагүй үүрэг гүйцэтгэсэн байх магадлалтай.  

Гэвч тэрбээр сонгууль дөхөж байгаа энэ үед бие даагч гэх статусаа ХҮ намын даргаар сольсон нь ихээхэн үр дагаврыг авчирч зарим нэг улс төрчид бузар булхайг нь илчилсэнээс хойш рейтинг нь тасралтгүй унасаар байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарын рейтинг хамгийн өндөр байсан ч өмнөхөөсөө буурч 26.9 хувьд хүрчээ. Түүний араас МАХН-ын дарга Н.Энхбаяр 24.5, М.Энхболд 4.5, З.Энхболд 3.2 хувьтай нэхсээр байна.

Мэдээж түүний рейтинг унасан нэг шалтгаан нь  хуурамч дипломтой гэх  мэдээлэл. Гэтэл МҮҮН гэх шашны асуудал нийгэмд дуулиан тарьж, улс төрчид хүртэл хутгалдаж эхэлж байгаа энэ үед мөн л С.Ганбаатар гишүүнтэй ноцтой баримтууд дэлгэгдэж, иргэдийн гайхширлыг төрүүлж байна. Монгол улсын Ерөнхийлөгчид хүртэл нэр дэвшихээр сэрүүн зүүдлэж байгаа тэрбээр Дарханы сонгогчидоо ар хударгаар хуурсаны адил түүний дараагийн хууралт, молгидолт юу байх бол.

Эхний мэхлэлт буюу Хуурамч диплом

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын албан ёсны намтарт гадаад, дотоодын таван их, дээд сургууль төгссөн гэж бичээстэй байдаг. Гэвч түүний хуурамч гэдгийг Ерөнхий сайд олны өмнө дэлгэсэн. Тэрбээр  чуулганы танхимаас олон нийтэд хандан хэлэхдээ “С.Ганбаатар гишүүн өөрийнхөө гараар бичсэн анкет, өргөдөл дээрээ гадаадын хоёр сургууль төгссөн гэж бичсэн байсан. Харамсалтай нь нэг сургуулийнхаа нэрийг буруу бичсэн. Хоёр жил сурсан сургуулийнхаа нэрийг буруу бичсэн нь энэ хүн тэнд суралцаж төгсөөгүй ээ гэсэн үг. Хоёрдугаарт, хоёр дахь сургуульд төгссөн гэх мэргэжил чинь тэр сургуульд байдаггүй юм билээ. Тиймээс С.Ганбаатар гишүүн маргааш надад төгссөн сургуулийнхаа гэрчилгээг харуулбал хэлсэн үгнийхээ өмнөөс уучлал гуйя” гэсэн удаатай.  Үүний дараах нь эрхэм гишүүн өөрөө гадаадад сургууль төгсөөгүй, Монголд сурч байсан сургуулиа хаяснаа “Ийгл” телевизэд өгсөн ярилцлагаараа хүлээн зөвшөөрсөн. Бүр Англид банкинд дадлага хийж байсан, Лондонд их сургууль төгссөн гэх хуурамч баримт бичгээр ажилд орж байснаа ярилаа. Ингэхдээ “Би сургууль төгсч чадалгүй ирснээр Монгол юу алдсан юм бэ” гэж ундууцсан юм. Тэрбээр цааш нь нэг иргэн сургууль төгсөөгүйгээр Монгол Улс юу ч алдахгүй. Харин тэр этгээд хуурамч бичиг баримтаар ажилд орвол ажиллуулсан байгууллага хохирно.   Хүн оюутан байхдаа олон л газар сурч, дадлага хийж байсан. Зарим сургуулийг нь төгсөж чадаагүй. Тэр явцад зөндөө олон байгууллагад дадлага хийж байсан. Зарим нь зөвшөөрнө, зарим нь хийлгэснээ мартсан байж болно. Үүнд би ямар нэгэн байдлаар худал ярьсан зүйл нэг ч байхгүй. Ер нь худлаа ярилаа гээд ямар хохирол учрах гээд байгаа юм" гэсэн билээ.

ХААН банканд молиго өмхүүлсэн С.Ганбаатар

Дээрх дуулианаас үүдэн С.Ганбаатар Английн Сала Женерал банкинд гурван жил дадлагын менежер хийсэн гэдэг хуурамч баримт бүрдүүлж 2001 онд ХААН банканд ажилд орсон талаар хэвлэлүүд сөхөж эхэлсэн билээ. ХААН банканд ажилд орох шалгуур өндөр байдаг. Эдийн засаг, бизнесийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн, ажлын туршлагатай, хоёроос илүү гадаад хэлний мэдлэгтэй байж ХААН банкны теллерийн шалгуурт нийцдэг. Гэтэл С.Ганбаатар нэг ч их сургууль төгсөөгүй атлаа хуурамч баримт бичиг бүрдүүлж, Английн Сала Женерал банкинд ажиллаж байсан гэж итгүүлсэн ХААН банканд удирдах албан тушаалд орсон байна. Учир нь Сала Женерал банк “Манай байгууллагад С.Ганбаатар гэдэг хүн дадлага хийж байгаагүй” гэдэг албан бичиг явуулсан байна. Өөрөөр хэлбэл С.Ганбаатар хуурамч баримт бичиг бүрдүүлж ажилд орсон нь илэрсэн гэсэн үг юм.  УИХ-ын гишүүний халдашгүй байдлаас шалтгаалаад С.Ганбаатар гишүүнийг шалгах боломжгүй бололтой. Гэтэл тэрбээр хуурамч  баримт бичиг үзүүлж ХААН банканд ажиллаад зогсохгүй Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Удирдлагын академи зэрэг төрийн байгууллагад ажиллаж байсан байна. Төрийн албан тухай хуулийн 10 дугаар зүйлд “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх” гэж заасан байдаг. Энэ нь дээд мэргэжилтэй байна гэсэн үг.  Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д “Аж ахуйн нэгж, байгууллагаас эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, түүнчлэн тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний үнэмлэх, гадаад паспорт, хувийн бусад баримт бичгийг ашиглах буюу бусдад ашиглуулах зорилгоор хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан. С.Ганбаатар УИХ-ын гишүүн эдгээр хуулийг зөрчжээ.

МҮҮН монголд орж ирээгүй юу С.Ганбаатар гишүүнээ

Дэлхийн олон улсад хориглосон МҮҮН-ийн гаж урсгал Монголд хэдийнэ нутагшиж, улстөрчид мүүнчид болоод удаж буйг “Цензургүй баг”-ийнхны бэлтгэсэн “Монгол дахь МҮҮН ажиллагаа” нэвтрүүлгээс үзэж болно. “Цензургүй баг”-ийнхны цуглуулсан баримтаар Ц.Нямдоржоос эхлээд МАН-ын нөлөө бүхий улстөрчид мүүнчид болох нь тодорхой болсон. МҮҮН-ийнхэн Монголын улстөрчдийг нөлөөндөө аваад зогсохгүй улс төрийн нам байгуулж, төрийн эрх авахыг санаархсан байж мэдэхээр байгаа юм. Учир нь саяхан байгуулагдсан ХҮ нам МҮҮН-тэй тодорхой хэмжээгээр холбоотой байх магадлал өндөр байгаа юм. Тодруулбал ХҮ намын лого нь МҮҮН-ийн ёсолгоо гэдгийг уншигчид анзаарч  эхэлжээ. Мөн тус намын даргаар С.Ганбаатарыг тавьсан нь ч учиртай. Тэрбээр олон жилийн өмнө мүүнчин болсон бөгөөд энэ урсгалд хамгийн үнэнч улстөрч гэдгийг өнөө хэр гарсан МҮҮН-ий тухай баримтуудад тодорхой тусгагдсан байгаа юм. Тиймдээ ч С.Ганбаатар МҮҮН-ийн гаж урсгалыг Монголд нутагшуулж, олон жил сурталчилж яваа, үүнийхээ шанд МҮҮН-ийн намын дарга болж, Ерөнхийлөгч болно гэж дуугарч явна. МҮҮН-ийнхэн өөрсдийн байгуулсан намынхаа даргыг Ерөнхийлөгч болгох зорилготой байгаа нь тодорхой боллоо гэх хардах хүмүүс ч цөөнгүй байна.

Хэрэг ийм дээрээ тулчихаад байхад, өөрийнх нь оролцсон МҮҮН-ийн баримтууд бичлэгтэйгээ цацагдчихаад байхад тэрбээр мүүний шашинтай холбоотой асуудлыг ярихдаа "Би хувьдаа Мүүнийг мэдэх ч үгүй. Ер нь хэн ч мэдэхгүй. Би хүүхэд байхаасаа л бурхан номын өргөөнд ойр өссөн. Өвгөдийнхөө уламжлалыг дээдэлдэг бөгөөд бурхан байдаг гэдэгт итгэдэг. Мүүний шашин монголд орж ирээгүй" хэмээн ярьсаар байгаа нь хачирхал төрүүлсээр байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Харах царайны ярихдаа санаа алдаад дахин давтаад худал хэлсэнээ батлах гээд л тэнэгтээд байдаг биз дээ.хөгийн худалч ирчихээд яана даа.Хэд дэвшихээ болиоч боловсролгүй мэдрэгч минь
2016/05/31 103.17.108.42
zzz
Itgehgui gej yu gesen yg ve??? byh barimt ni baina, Icheerei Ganbaataraa.
2016/03/19 103.17.108.42
Энэ бүхэнд бүү итгэ монголчуудаа. Монголоо гэсэн улс төрчдийн эсрэг гүтгэлэг арай ч хирээс хэтэрлээ.
2016/03/18 103.17.108.42
Irgen
Ganbaatar uul uurhaigaar zugeer l jujig tavisaan.Hudalch Ganbaatar
2016/03/18 103.17.108.42
irgen
Olon tymen odoo tegeed hend itgeh bolj bna ve.Erno toriig huuraad baigaa uym chini ard tymeniig huurah amrhan chadah neg deeshlevel buuhgyi luivarchin bolloltoi .
2016/03/17 103.17.108.42
mongol
Pizdakuud mini er ni ter olon ih deed surguul Harvard Oksforfd togsson ter lalaruud yu hiisen be etsiin etsest neg Mongol geej dugardag hvniig yanz bvreer duudaad herehgui . Battulgaas aigaad bna uu . Sonin
2016/03/17 103.17.108.42
mongol
Pizdakuud mini er ni ter olon ih deed surguul Harvard Oksforfd togsson ter lalaruud yu hiisen be etsiin etsest neg Mongol geej dugardag hvniig yanz bvreer duudaad herehgui . Battulgaas aigaad bna uu . Sonin
2016/03/17 103.17.108.42
үнэн
ийм л хувийн сонирхол ихтэй улс төрчид ихсвэл монгол улс минь яанаа халаг
2016/03/17 103.17.108.42
зочин
бүх юм булингартай хүн юм даа бүр эхнээсээ л
2016/03/17 103.17.108.42
Иргэн
Монгол орон ард түмнийхээ төлөө зүтгэж яваа жирийн л нэг ардын хүү. Юуч хийж бүтээж чадахгүй байж юундаа ингэж атаархаж байдаг юм өөрсдөө тийм л сайн юм бол адилхан гарч ирээд улс орон ард түмэнээ гээд яваач хэн ч хориогүй шүү дээ хүн муулахаас өөр хий
2016/03/17 103.17.108.42
Иргэн
Монгол орон ард түмнийхээ төлөө зүтгэж яваа жирийн л нэг ардын хүү. Юуч хийж бүтээж чадахгүй байж юундаа ингэж атаархаж байдаг юм өөрсдөө тийм л сайн юм бол адилхан гарч ирээд улс орон ард түмэнээ гээд яваач хэн ч хориогүй шүү дээ хүн муулахаас өөр хий
2016/03/17 103.17.108.42
Bi
Битгий атаархаад бай. Ганбаатарыг би, монголын ард түмэн, улс төрчид бид бүгдээрээ нийлж байж бий болгосон юм. Боловсролгүй монголын эмгэнэл. Жинхэнэ эх оронч мэдлэгтэй хүнээ төрд сонгож байсан бол юу гэж ганзагчин ийм өндөр рейтингтэй байх юм.
2016/03/17 103.17.108.42
аида
Энэ Ганбаатарын худал хуурмагыг мэдсээр байж дахин сонговол ёстой эмгэнэлтэй гэдгээ хүмүүс ойлгохоосой.дүү нь гээд нэг хүүхэн байна. Гантуяа гээд бас л Оюу толгойн гэрээ энэ тэр гээд л нэг л их зарга хийдэг хүмүүс. Ард тумэнд таалагдах гээд худлаа яриад я
2016/03/17 103.17.108.42
аида
Энэ Ганбаатарын худал хуурмагыг мэдсээр байж дахин сонговол ёстой эмгэнэлтэй гэдгээ хүмүүс ойлгохоосой.дүү нь гээд нэг хүүхэн байна. Гантуяа гээд бас л Оюу толгойн гэрээ энэ тэр гээд л нэг л их зарга хийдэг хүмүүс. Ард тумэнд таалагдах гээд худлаа яриад я
2016/03/17 103.17.108.42
Me
Ene huniig tiim hol yavuulj undurt aviruulsan ni itgemtgii songogchdiin buruu. Odoo ch ene hund itgej demjseer bgaa olon humuus bii. Eh oron gej charlaj bgaad iim undurt garah zamiig zaaj ugsun busad buruu ulgerlegchid buruutai.
2016/03/17 103.17.108.42
lover
Pan Ganbaagiin torsonoos busad ni bygd HUDAL
2016/03/17 103.17.108.42
lover
Pan Ganbaagiin torsonoos busad ni bygd HUDAL
2016/03/17 103.17.108.42
ккк
ЯСГҮЙ ХҮН. Хэдэн халтар төгрөг, зардалгүй гадаад явна гэхээр дуугүй явж байгаа хүнд ямар ёс суртахуун байх юмб. Ийм хүнийг ЯСГҮЙ ХҮН гэж тодорхойлдог. Нурууны ЯСГҮЙ хүн гэх юм уу даа. Мөнгө харвал бөхийж байдаг хүн. Мөнгө муутай хүнд бол ЯСТАЙ ХҮН болж жү
2016/03/17 103.17.108.42