-7o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэллээ

2019-12-04 10:00:00

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Авлигатай тэмцэх газраас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны тавдугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон Монгол Улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хэргээр шалгаж байгаа юм. Тэгвэл түүнийг  интерполоор эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл цахим орчинд гарч эхэллээ. Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ-д эмчлүүлэх шаардлагатай болж хилийн хоригоо шүүхээр цуцлуулаад гадагш явсан. Харин Монголд ирэх хугацаагаа шүүхийн зөвшөөрөл өгсөн хугацаанаас 2-3 удаа хойшлуулаад байгаа учир оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн" хэмээн ikon.mn сайтад өгсөн тодруулгадаа хэлсэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Сайханбалагийг үтэр түргэн барьж ирж ард ,түмэн эх орноо өргүй болготол нь ШОРОНД -хийж ШОНД дүүжилбэл таарна.Тэр 7-хаустан С.Баяр хаашаа дүрвэж оргож зайлсан бэ ?хуулийн хатуу цээрлэл хүлээлгэ.
2019/12/04 202.9.40.61
зочин
Хилийн хориг цуцалсан хүнд хариуцлага тооц. 461-р ангид түр саатуулсан хүний Төрсөн дүү нь өөд болоод байхад чөлөө өгөхгүй л байгаа биздээ. энэ хоёрын хооронд том ялгаа байгаа биз.
2019/12/04 192.82.65.160
  • Recent
  • Most Read
  • Most Comment