ГССҮТ-д эмчлэгдэж байсан хүүхэд нас баржээ. Энэ талаарх мэдээлэл өнөөдөр цагдаагийн байгууллагад ирж шалгахад 2016 оны 03-р сарын 16-нд СХД-24 хороонд суух Г /эр.04н/-ын хүзүү, мөр, гэдэсний зүүн хэсэг, зүүн гуяыг тус хороонд суух Б /эр.44н/-ийн “Дундад ази” үүлдрийн нохой хазаж гэмтээсэн байна. Хүүг ЯТТ-ийн тэргээр ГССҮТ-д хүргэн “Эрчимт эмчилгээний тасаг”-т хэвтэн эмчлүүлж байжээ. Харамсалтай нь хүү шархаа даалгүй нас баржээ. Хэргийг СХДЦХ-2 шалгаж байгаа юм байна.
Нохойд хазуулсан хүү шархаа даалгүй нас баржээ
2016-03-17 10:55:00