8o
Улаанбаатар хот
mobile menu

ҮЙЛ ЯВДАЛ: “Тавантолгой” ХК-аас хэдэн мянган тонн нүүрс алга болсон талаар мэдээлэл хийнэ

2019-12-06 10:19:03

 “Ялалт плаза”-д

09:00 цагт “Аялал жуулчлалын судалгаа -2019” эрдэм шинжилгээний хурал болно. 

МҮЭСТО-нд

10:00 цагт "Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн" болно.

“Туушин” зочид буудалд

10:00 цагт “Хүний эрхийн боловсролыг зорилтот бүлэг хүргэх буюу малчдын өөртөө туслах бүлгээр дамжуулж малчдыг чадалжуулах нь” төсөл нээлтээ хийнэ.

“Новотел” зочид буудалд 

10:00 цагт “ХОРЕКА” зочлох үйлчилгээний салбарын форум болно.

НЗДТГ-т

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана.

МҮЭХ-нд

11:00 цагт “Тавантолгой” ХК-аас олон зуун мянган тонн нүүрс алга болсон болон бусад мэдээллүүдтэй холбоотойгоор тус байгууллага их хэмжээний алдагдал хүлээж энэ нь уурхайчдын цалин хөлс, амьжиргаанд нь сөргөөр нөлөөлж буй асуудлаар МЭХГУУ-н ҮЭ-ийн холбоон дарга Х.Буянжаргал, "Таван толгой ХК"-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал болон бусад гишүүд мэдээлэл хийнэ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд

11:00 цагт Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан болно.

"Монгол Ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт Азийн сан, Сант-марал сан хамтран явуулсан “Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-ны 2019 оны үр дүнг танилцуулна.

 “Үндэсний мэдээллийн төв”-д 

11:30 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас хуулийн байгууллагууд залилангийн гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байгаа талаар мэдээлнэ.

Гадаадын хөрөнгө оруулагчдын бүртгэлийн Нэг цэгийн үйлчилгээний төвд

12:00 цагт “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн мэдээллийн нэгдсэн систем хөгжүүлэх төсөл”-ийн хаалтын хэлэлцүүлэг болно.

 ГХЯ-нд 

15:00 цагт "Өмнөд Америкийн улс орнууд: Харилцаа, Хамтын ажиллагаа, Тэргүүн туршлага" номын нээлт болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл