8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, МЭХ хамтран дөрвөн аймгийн малчдад төсөл хэрэгжүүлнэ

2019-12-06 14:06:00

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, МЭХ хамтран дөрвөн аймгийн малчдад төсөл хэрэгжүүлнэ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр "Хүний эрхийн сургалт, дэмжих бүлгээр дамжуулан туслах малчдыг чадавхжуулах нь" төслийг 2019 оны 12 дугаар сарын 06-наас эхлэн Архангай, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай гэсэн дөрвөн аймагт хоёр жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр батламжаа авлаа

 Европын холбоо Монгол Улсад тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудад анхаарал хандуулан дэмжлэг үзүүлэхээр таван төсөл хэрэгжүүлэх гэж байгаагийн нэг нь тус төсөл юм. Төслийн дийлэнхийг Монгол байгууллагууд гадаад байгууллагатай хамтран зохион байгуулдаг бөгөөд анх удаа Монгол хоёр байгууллага хамтран төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон нь энэ ажээ. Төслийн хүрээнд ХЭҮК-ын стратеги төлөвлөгөөний тэргүүлэх чиглэлийн нэг болох малчны эрх, эрсдэлт нөхцөлд буй туслах малчдын эрхийн асуудлыг шийдвэрлэх, эрхээ эдлэхэд шаардагдах мэдлэг, чадварт сургах зэрэг бодит үр дүнт төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл