-7o
Улаанбаатар хот
mobile menu

ХАМТАРСАН БАГИЙН ШИЛДГЭЭР БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ ТОДОРЛОО

2019-12-05 17:00:00

      

 Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Хамтарсан багийн “НӨӨЦ БОЛОМЖ-ШИЙДЭЛ” шилдэг уралдаан, мэргэжлийн ур чадварын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

ХАМТАРСАН БАГ ГЭЖ ЮУ ВЭ?  Гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, хохирогч хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд хэвийн нөхцөлд эргэн ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой мэргэжилтнүүдийн баг юм.

        Хамтарсан багийг тухайн сум, хорооны Засаг даргаар ахлуулан цагдаа, нийгмийн ажилтан, өрхийн эмч, сургуулийн нийгмийн ажилтан зэрэг гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулах ба тухайн орон нутгийн байршил, хэмжээ, хүн ам зүйн бүтэц, нийгэм эдийн засгийн хөгжил, соёл ёс зан заншил, бусад онцлогийг харгалзан өөр бусад ямар салбар, мэргэжлийн хүмүүсийг оруулахаа орон нутаг өөрөө шийднэ.

           Нийслэлийн 169 хорооны Хамтарсан багийн хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хэрэгцээт шилдэг зөвлөгөө мэдээлэл, сайн туршлагыг харилцан солилцох, багийн гишүүдийн мэргэжил  арга зүй, ур чадварыг дээшлүүлэхэд өнөөдрийн арга хэмжээний зорилго оршино.

         Тус тэмцээнийг НГБХЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нээж үг хэлэхдээ: Энэ үйл ажиллагаа нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн  2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засаг нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх түүнтэй тэмцэх ажлын хүрээнд тулгамдсан байгаа олон асуудлууд шийдэхэд өөрийн гэсэн нэмэр хандив болно гэдэгт би эргэлзэхгүй итгэж байна. Дашрамд дурдахад НҮБ-ын ерөнхий ансаблийн 1985 оны 40-212 тоот тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 05 ний өдрийг Олон Улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэж ирсэн нь өнөөдөр тохиож байна. Манай улс энэ өдрийг 2013 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн ирсэн. Сайн дурынхны хийгээд томоохон байр суурь эзэлдэг нийгмийн ажилтан нь хүмүүсийн харилцаан дахь бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх, хүмүүсийн сайн сайхны төлөө, тэднийг чадавхжуулах, эрх чөлөө, боломжийг нь өргөжүүлэхэд туслах мэргэжлийн үйл ажиллагаа байдаг юм. Иймд бид өнөөдрийн арга хэмжээг Монголын Нийгмийн ажилтны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж буйдаа баяртай байна. Энэ жилийн арга хэмжээнд шалгарсан багийн гишүүд хорооны, сургуулийн, эрүүл мэндийн, халамжийн, нийгмийн ажилтнуудыг түлхүү хамруулж буйгаараа илүү онцлогтой юм хэмээлээ.

           Хамтарсан багийн ур чадварын тэмцээний төрөлд:

  • 1 дүгээр байр – Баянзүрх дүүргийн “Арга билэг” баг
  • 2 дугаар байр - Хан-Уул дүүргийн “Нийгмийн хамгаалагчид” баг
  • 3 дугаар баг – Баянгол дүүргийн “Баянгол” баг тус тус шалгарсан бол

Нөөц, Боломж- Шийдэл шилдэг илтгэлийн уралдааны төрөлд:

  • 1 дүгээр байр – ХУД 18 дугаар хороо М.Түвшинзаяа “Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах”
  • 2 дугаар байр – БЗД 16 дугаар хороо С.Ганчимэг “Хамтарсан багаар ажиллах хэрэгцээ, шаардлага”

3 дугаар байр – НД 7 дугаар хороо Т.Энхцэцэг  “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэл” нарын илтгэлүүд тус тус шалгарлаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment