8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөвсгөл, Булган аймагт хүний эрхийн шалгалт хийж байна

2019-12-09 10:00:00

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг энэ 7 хоногт Хөвсгөл, Булган аймагт ажиллаж, хүний эрхийн хяналт шалгалт, сургалтуудыг явуулж байна.Ажлын хэсэг дээрх аймгууд дахь 20 орчим төрийн байгууллагад шалгалт хийж, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн нөхцөл байдлыг үнэллээ. Уг хуульд зааснаар бол орон нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрийн байгууллагууд, бусад ажил олгогчид нь хөдөлмөрийн орчинд дарамтгүй харилцааг бий болгох, аливаа төрлийн, ялангуяа ажлын байрны бэлгийн дарамт үүсэхээс урьдчилан сэргийлэх нөхцлийг бүрдүүлсэн байх зэрэг үүрэг хүлээдэг билээ. Энэ мэтчилэн хуулиар хүлээсэн үүргээ хөдөлмөрийн дотоод дүрэм журамдаа тусган мөрдүүлж буй эсэх, жирэмсний амралттай болон хүндэтгэх шалтгаантай ажилтны ажлын байр хадгалагддаг эсэх, жендэрийн тэнцвэртэй байж, ялгаварлан гадуурхалтаас ангид байдаг эсэх, орон нутаг дахь ажилтан, албан хаагчдын санал, гомдол зэргийг тандалт, дүн шинжилгээгээр судалж ажиллаж байна.

 

79019345_2795409933851973_3672066428124528640_o.jpg

Түүнчлэн Хөвсгөл, Булган аймгийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын удирдах албан тушаалтнуудад мэдлэг ойлголт олгох "Жендэр ба Хүний эрх"сэдэвт сургалтыг хийлээ. Мөн 2019 оны 12-р сарын 05-нд Булган аймаг дахь хууль сахиулах байгууллагуудын ажилтан, албан хаагчдад эрүү шүүлтээс ангид байх эрхийн чиглэлээр сургалт явууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Ajliin bairan deer daramt shahaltiig shalgah heregtei
2019/12/09 202.21.117.130
DR MAXWELL
Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү бидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай. Имэйл: birothhospital@gmail.com Whats програмын: +33751490980
2019/12/09 197.211.58.35