8o
Улаанбаатар хот
mobile menu

2019 оны шилдэг албан хаагчид тодорлоо

2019-12-09 09:30:00

Нийслэлийн Онцгой байдлын газар өнөөдөр 2019 оны үйл ажиллагаагаа дүгнэж, ажил мэргэжлээрээ хамт олноо хошуучлан манлайлсан шилдэг алба хаагчдаа шагнаж урамшууллаа.

Тус үйл ажиллагаанд ОБЕГ-ын  дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг,  нийслэлийн Засаг Даргын нийгмийн хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга Ж.Батбаясгалан нар оролцож, нийт бие бүрэлдэхүүнд хандаж баярын мэнд дэвшүүлэн, амжилт хүссэн юм.

НОБГ-ын “Шилдэг удирдах ажилтан”-аар нийслэлийн Аврах анги-105-ын ангийн захирагч, дэд хурандаа Ш.Мэндсайхан,

“Шилдэг санхүүгийн ажилтан”-аар Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах нягтлан бодогч, хошууч С.Сувдаа,

“Шилдэг байцаагч”-аар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун,

“Шилдэг мэргэжилтэн”-ээр Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн Сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чинбат,

“Шилдэг ангийн захирагч”-аар Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн захирагч, хошууч Н.Мөнхбат,

Шилдэг бүлгийн дарга”-аар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Э.Мөнх-Эрдэнэ,

Шилдэг техникийн ажилтан”-аар Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн механик жолооч, ахлах ахлагч Ц.Гантулга,

Шилдэг жолооч”-оор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн автомашины жолооч, ахлах ахлагч М.Батхуяг,

Шилдэг гал сөнөөгч”-өөр Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Энхбаяр,

“Шилдэг аврагч”-аар нийслэлийн Аврах анги-105-ын Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Г.Ганбаяр,

Шилдэг бичиг хэргийн ажилтан”-аар Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг-архивын эрхлэгч, ахлах ахлагч С. Жавзандулам,

Шилдэг дуудлага хүлээн авагч”-аар Гал түймэртэй тэмцэх хэлтсийн шуурхай зохицуулалтын оператор, ахлах ахлагч О.Шинэтунгалаг, Шилдэг үйлчилгээний ажилтан”-аарГамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн үйлчлэгч, Б.Оюумаа нар шагнуулсан юм.

   Харин НОБГ-ын “Тэргүүний хамт олон”-оор дэд хурандаа Л.Чинбат даргатай Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дэд хурандаа С.Эрдэнэбаяр даргатай Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, дэд хурандаа Д.Бэхбаяр даргатай Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс  тус тус шалгарлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл