8o
Улаанбаатар хот
mobile menu

"Энэ шагнал Болороо гэдэг хүнийг өсгөж өндийлгөсөн ээжийн маань шагнал юм шүү"

2019-12-11 09:00:00

Иргэн Б.Болороо Европын холбооны "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн төлөө тэмцэгч" хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болжээ. Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа сэтгэгдлээ хуваалцсан байна.

"Болороо нь Олон Улсын Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Европын холбооноос (тус холбоонд байдаг элчин сайдуудын саналаар) Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг олон нийтэд таниулж, дуу хоолойгоо өргөн эрх тэгш нийгэм бий болгоход хувь нэмрээ оруулсан гэж ӨРГӨМЖЛӨЛ, ЦОМ гардаж авлаа. Энэхүү шагналыг энэ жилээс эхлэн уламжлал болгон өгөхөөр болсон бөгөөд АНХДАГЧ болсондоо баяртай байна. Ийм сайхан мөчийг минь тэр минь харсан бол гэж бодон хоолой зангирч байлаа. Үнэхээр том хариуцлага, итгэлийг цаашид үүрч явах боллоо. Итгэл хүлээлгэсэн, дэмжсэн ЭСЯ-ууддаа, ЕВРОПЫН ХОЛБОО-ныхонд маш их баярлалаа. Хань ижлээ алдаад удаагүй байгаа хүндхэн үе минь таарсан учраас 12 дугаар сарын 05-ны өдөр энэ шагналыг авах болсноо мэдээд авахгүй гэж татгалзсан ч зохион байгуулагч талаас бүх зүйл эцэслэгдсэн гэж хэлсэн учраас өнөөдөр очиж авлаа. Миний хувьд энэ салбарт ажилласан жил минь бага ч намайг ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН АСУУДЛЫГ НИЙГЭМД ТАНИУЛСАН гэж үзэн шагнаж байгаад талархаж байна. Үүний зэрэгцээ хийж бүтээсэн зүйлгүй, залуу хүнд олголоо гэж шүүмжлэх хүмүүс олон байх. Бас зарим нь нас барсан нөхрөөрөө шоудаж (ингэж зэмлэн шүүмжилж байгаа хүмүүс олон байгаа) байж энэ шагналыг авлаа гэж бухимдах байх. Гэхдээ энэ шагнал бол анх л цахим сүлжээнд бичлэг оруулж гарч ирэх үедээ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХДАГГҮЙ, ХАМТДАА НИЙГЭМШДЭГ тийм орчин бүрдүүлэх туйлын хүсэл зорилгод минь ташуур болж өглөө гэж бодон хувьдаа өөрөө баярлан хүлээж авч байна.

Зарим нэг нь намайг яаманд ажиллаж байгаа учраас бусдыгаа манлайлж байгаа мэт харагдаж байгаа гэж үнэлж дүгнэдэг юм билээ. Яг үнэнийг хэлэхэд яаманд ажилласнаараа манлайлаад байгаа зүйл алга харин ч төрийн албан хаагч гээд хэлэх үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж маань хязгаарлагдсан. Бодлого тодорхойлох яаманд нь орж ажиллаад гурван жил болж байгаа ч одоог хүртэл гэрээт (хугацаагүй гэрээт) ажилтнаар явж байгаа бөгөөд энэ жилээс л хууль эрх зүй, бодлогын баримт бичигт санал өгч ажиллаж эхэлж байна. Цаашид эрхийнхээ төлөө тууштай дуугарч явах хүсэлтэй хүн төрийн албанд ажиллах нь хэр зохистой бол гэж бодогддог л юм. Өөрөө бие эрхтний ялгаатай байдлаасаа болж нийгмээс тусгаарлагдан ялгаварлан гадуурхалтад өдөр тутамдаа өртдөг байсан учраас Монголд яг над шиг олон олон Болороо нийгэмд оролцож чадахгүй үлдэхвий гэж айдаг учраас л үзэл бодлоо илэрхийлэн гарч ирсэн юм. Тэрнээс биш би өөр шигээ хүмүүсийн нэрийг барьж мөнгө олж, шоудаж яваагүй, тэгэхчгүй гэдгээ л ам бардам хэлье. Энэ шагнал Болороо гэдэг хүнийг өсгөж өндийлгөсөн ээжийн маань шагнал юм шүү. Хамтдаа зүтгэж яваа хамтрагч нөхдөдөө баярлалаа. Та бүхнийг хүндэтгэсэн Буянжаргалын Болороо.

Магадгүй ээжийгээ энэ удаад л сайхан баярлуулсан байх. Би албаар шагналаа ээжээрээ авахуулсан юм. Учир нь энэ шагнал Болороог бий болгосон ээжийн маань шагнал. Хайртай шүү үр нь.

ЭС-уудад ирж баяр хүргэн ээжид минь охиноо ингэж хүмүүжүүлж өсгөсөнд баярлалаа, цаашид охиныхоо ард улам бат зогсоорой гэж хэлсэн. Ээж маань нулимс дуслуулан өнөөдөр ээж нь охиноороо улам их бахархлаа гэж хэлсэн. Хамгийн сүүлд ингэж бахархан уйлсан нь их сургуулиа төгсөх үед минь байх шүү" хэмээн бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Irgen
Amjilt! Busgui min! Saihan medee baina.
2019/12/16 24.13.36.85
zochin
Болж байна. Манай нийгмийн эервүү зөөлөн болгох талд нэг ч гэсэн алхам хийсэн хүн бол мөн шүү
2019/12/12 203.91.115.244
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Шинэ ургацын ногоо худалдаанд гарчээ.Та эх орныхоо үржил шимт хөрсөнд ургасан эко хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэдэг үү?

Нийт санал өгсөн: 154