-9o
Улаанбаатар хот
mobile menu

Асгатын мөнгөний ордоос технологийн дээж авахаар ажиллаж байна

2019-12-12 09:00:00

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 28 дугаар тогтоолд үндэслэн тавдугаар сарын 16-ны өдөр Асгатын мөнгөний ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д олгож, улмаар тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар ажиллаж эхэлсэн. Далд уурхайн нөхцөл байдлыг үнэлэх хамтарсан ажлын хэсэг энэ оны долдугаар сарын сүүлчээр ажиллаж одоогийн байдлаар далд уурхайн 1 болон 1А амнуудыг нээх, далд малталтын бэхэлгээг сэргээх, технологийн дээж бэлтгэх шатандаа оржээ. 

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт байрлах ОХУ-ын Алтайн хязгаартай хиллэн оршдог уг ордоос технологийн дээж авахаар “Асгаткент” ХХК-ийн 16 ажилтан зургаан техниктэй ажиллаж байгаа бол тус компанийн туслан гүйцэтгэгчээр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах албаныхан ажиллаж буй. Төлөвлөгөөнд тусгасны дагуу хоёр амыг нээх ёстой бол өнөөдрийн байдлаар эхний 1А хэвтээ амыг бүрэн нээж, 1-р хэвтээ ам руу 40 метр орчим нэвтрэлтийг хийгээд байгаа ба далд уурхайн уг амыг нээх нэвтрэлтийн ажил үргэлжилж байна. Уурхайн амнуудыг нээж технологийн дээж авах, малталтуудыг сэргээх ажил "Эрдэнэс Монгол" ХХК-ийн зохион байгуулж байгаа бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас элемент тодорхойлогч багажны техникийн туслалцаа авч, УУХҮЯ, АМГТГ, Хил хамгаалах ерөнхий газар, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, Баян-Өлгий аймгийн аврах ангитай хамтран ажиллаж байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
Хүнд хүчир бүхий л газарт /Эко Алтан Заамар/ томилогдон ажиллах хугацаандаа нэр төртэй сайхан ажилдаг, гар сэтгэл нэгдсэн хамт олонд амжилт хүсье.Асгат ажиллаж эхэлбэл эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ,
2019/12/12 103.57.93.137
  • Recent
  • Most Read
  • Most Comment