-9o
Улаанбаатар хот
mobile menu

ХАР ТАМХИ ХУДАЛДСАН НИГЕРИЙН ИРГЭДЭД ЯЛ ОНООЛОО

2019-12-13 11:29:03

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанаас өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн иргэдийг баривчлан, эд мөрийн баримтаар 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах бодис хураан авсан билээ.

Гэмт этгээдүүдэд прокуророос Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Энэхүү хэргийг шүүх хурал  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шийдвэрээ гаргалаа.

Ингэхдээ, Холбооны Бүгд Найрамдах Негир улсын иргэн Адекола Олавасен Азеезэд зургаан жил, Анози Дарлингтон Донд гурван жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд гурван жилийн хорих ял тус тус оноож шийдвэрлэлээ.

Тэд Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлджээ.

У.Ариунзул нь дээрх гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment