8o
Улаанбаатар хот
mobile menu

АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙГ НЭМСЭН ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛЛАА

2019-12-17 11:00:00

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмсэн НИТХ-ын 29/30-р тогтоолыг хүчингүй болголоо.

Ингэснээр авто зам ашигласны төлбөрийг 2013 онд тогтоосон хэмжээг хэвээр дагаж мөрдөх юм. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр өмнө жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт цугладаг байсан бол ирэх онд 74 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөөд байсан. Харин энэ мөнгийг эргээд жолооч нарын зорчиж байгаа замыг засахад зарцуулахаар төлөвлөж байсан юм. Энэ нь цаашид нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахадд ихээхэн түлхэц болно гэж үзэж байлаа. Мөн авто машины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх санал нь агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой байсан гэдгийг хуралдааны үеэр албаныхан хэлж байв. Түүнчлэн нийслэлийн авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлснээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байсан. Тухайлбал, нийт 45 км авто зам шинэчлэх, хотын төв хэсгээр 60 км дугуйн зам, дөрвөн гүүрэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ 10 км, есөн дүүрэгт тэмдэг тэмдэглэгээний 80 хувийг хийхээр төлөвлөж байсан бол энэхүү тогтоолыг хүчингүй болгосноор дээр дурьдсан ажлуудын 60 орчим хувийг хийж гүйцэтгэх боломжийг алдаж байна. Гэвч хязгаарлагдмал төсвөөр хязгааргүй хэрэгцээг хангахын төлөө ажиллах болно гэдгийг  НИТХ-ын дарга Р.Дагва  онцолж байв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
amarsaihan pizdaag odoo ogtsoruul
2019/12/17 203.91.115.41
Иргэн
Ямар малын толгойд 5 дахин гэдэг юм орж ирдэг байнаа. Тэр мал төрийн албанаас бушуу зайлах хэрэгтэй.
2019/12/17 203.217.139.225
ARD
Энэ жил зам засвараа зогсоосон дээр. Шороон замаар явцгааг.
2019/12/17 202.21.108.168