8o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБ-нд ПОС терминал төхөөрөмжийн цаас нийлүүлэх байгууллагыг сонгон шалгаруулах тендерт оролцохыг урьж байна

2019-12-18 10:30:00

Гүйцэтгэх ажил:

                  Пос терминал төхөөрөмжийн цаас нийлүүлэх

Тендерт материалаа ирүүлэх байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.

  • Үйл ажиллагаагаа хамгийн багадаа 3-аас дээш жил явуулсан байх;
  • Тендерийн материалд тусгасан тавигдах нөхцөл шаардлагыг хангасан байх;

Тендерийн материалд дараах зүйлсийг заавал тусгасан байна. Үүнд:

  • Компанийн танилцуулга
  • Компанийн гэрчилгээний хуулбар
  • Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан
  • Үнийн саналыг төгрөгөөр ирүүлэх (Холбогдох бүх зардлаа оруулж тооцсон байх. НӨАТ, ажлын хөлс, г.м ХХБ-нд ирэх эцсийн үнэ байна).
  • Гүйцэтгэх хугацаа /хоногоор илэрхийлэх/
  • Төлбөрийн нөхцөл
  • Тендерийн материалын үнэ төлсөн баримт
  • Сүүлийн 3 жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын талаарх мэдээлэл
  • Бусад холбогдох мэдээлэл

Жич: Тендерийн материалыг худалдах үнэ 30,000.00 төгрөг ба төлбөрийг ХХБ-ны 4004962560010039 тоот дансанд тушаах бөгөөд тендерт оролцогчийн ирүүлсэн тендерийн материал буцаан олгогдохгүй.

Уг тендертэй холбоотой, хийж гүйцэтгэх ажлын мэдээлэл болон холбогдох үнийн саналаа тусгах материалын жагсаалтыг ХХБ-ны Төв байрны ресейпшнээс авна уу!

Та бүхэн тендерийн материалаа 2019 оны 12-р сарын 19-ний өдрийн 17:00 цагийн дотор ирүүлнэ үү. Заасан хугацаанаас хоцорсон болон битүүмжлээгүй тохиолдолд санал ирүүлээгүйд тооцно. ХХБ-наас зөвхөн тухайн тендерт шалгарсан, иргэн, хуулийн этгээдэд эргэн хариу мэдэгдэх болно.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө -19, Худалдаа, хөгжлийн банк, Улаанбаатар хот 14210, Монгол улс

Тендертэй холбоотой  асуудлаар ХХБ-ны Хангамж, борлуулалт гэрээний хэлтэс (Утас: 80859191, 70100241, имэйл: tender@tdbm.mn)-тэй  холбогдоно уу.

Ерөнхий шаардлага:

  • Ороомгийн хэмжээ 57x38 mm
  • Ороосон цаасны зузаан 25 mm –ээс багагүй байна
  • Ороомгийн гол нь хуванцар байх
  • Ороомгийн гол 10 mm байх
  • Цаас дээр хэвлэгдэх логоны хэмжээний урт 20mm, өргөн нь 10 mm хэмжээтэй байх, лого бүдэгхэн байх
  • TDB логог нүүрэн тал буюу шохойтой талд бүдэг хэмжээгээр хэвлэх
  • Цаасны шохой сайтай байх
  • Цаас нимгэн байх

      

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл