8o
Улаанбаатар хот
mobile menu

ТӨВ ТАЛБАЙД ТАВЬСАН ХААЛТЫН ТАЛААР ТАЙЛБАР ӨГЛӨӨ

2019-12-18 10:00:00

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө. 

Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. Сүхбаатарын талбайд олон нийтийн арга хэмжээ их болдог. Төрийн ёслол, хүндэтгэлээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс энэ чулууг тавьсан. 2018 оноос яригдаж байгаад сая ажил хэрэг боллоо. Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан иргэн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангаж, энэ чулууг хийлгэж тавьсан. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу цэвэр монгол чулуугаар хийлгэсэн” гэсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлагатай. Ажлаа уялдуулах ёстой. Харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй. Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтраад ажиллаарай. Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайныг нь сайжруул. Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хийсэн учраас хариуцаад ахиад өөрчлөх нь зүйтэй” хэмээлээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын зүгээс “Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
я
Уг санаа нь зөв боловч ямар ч сэтгэлгүй хийжээ. Хэлбэр хэмжээ нь янз бүр том жижиг, ямар урлагын мэдрэмжгүй хотын өнгө үзэмж гутаасан байна. ахиж засуулах хэрэгтэй.
2019/12/19 124.158.88.8
zochin
amarsaihan nowsh mungu ideh argaa olj ydaj bnaa awgaitai ni hamt barij hori
2019/12/18 203.91.115.44
bagsh guai
Angli elny 26 tsagyg bicheed tavi
2019/12/18 202.179.31.125
Зочин
Арслан, эсвэл яст мэлхийн дүрстэй сийлбэр хийгээд тавибал гоё болно. Эсвэл монгол ардын үлгэрийн баатруудыг сийлээд тавивал жуулчид татах өвөрмөц гоё үзүүлэн болно доо.
2019/12/18 203.217.139.225
Zochin
Zasanaa dahiad buun zardal, ene hund uur hiih ajil alga u
2019/12/18 202.126.88.228
Иргэн
Тэр чулуун дээр нь 76 гишүүнийхээ нэрийг, УБ хотын ИХ-н гишүүдийн нэрийг сийлээд тавьмаар юм дөө. Яаж сэтгэхээрээ ийм хачин юм тавьдаг байнаа. Гоо зүй, үзэмж ёстой байхгүй, шарилын чулуу шиг
2019/12/18 202.21.118.138
Www333
Chuluu tavikh ni zuv
2019/12/18 66.181.161.107
зочин
Амарсайхан дарга минь чи нэг болохоор татвар 5 дахин нэмээд эсвэл 3,0 саяын чулууг засч 4,0 сая болгох гээд чамд улсын мөнгийг гамнах хайрлах сэтгэл алга уу.Чи ч ёстой лОЙДОР юмдаа
2019/12/18 122.201.21.91