8o
Улаанбаатар хот
mobile menu

“Мотив”-ын дуучин Б.Эрдэнэбаярт хилээр гарахыг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ авжээ

2019-12-18 09:00:00

“Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэж байгаад саатуулагдаад байна.

Нийслэлийн Прокурорын газрын Хяналтын прокуророос тус хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналтай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-ний өдөр хянан хэлэлцсэн юм. 

Ингэхдээ Б.Эрдэнэбаярт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
amarhvvgiin ardaas garchihnoo sanaa zowoltgui har tamhi tataj bgd barigdhaar 2 jil yl uguud tgd gargachdiin bn le amarhvv shig
2019/12/18 203.91.115.44