“Хөдөлмөрийн үндэсний нам”-ын шинээр сонгогдсон Б.Найдалааг намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлтийг маргааш шийднэ. Уг асуудлыг шийдэх шүүх хурал 11:00 цагаас Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд болно. ХҮН-ынхан хоёр хуваагдаж, хоёр даргатай болоод буй. Тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Т.Доржханд, дэд дарга Б.Найдалаа тэргүүтэй хүмүүс энэ сарын эхээр хуралдсан. Тэд ХҮН-ын дарга С.Ганбаатарыг огцруулж, Б.Найдалааг тэргүүнээрээ сонгоод буй юм. Тэгвэл ХҮН-ынхан С.Ганбаатарыг огцруулаагүй хэмээн мэдэгдэж, Б.Найдалааг сонгосон хурлыг албан бус гэсэн тайлбарыг өгсөн.
ХҮН-ын маргааныг маргааш шийднэ
2016-03-17 14:41:00