8o
Улаанбаатар хот
mobile menu

Томуу, томуу төст өвчинд 0-3 насныхан ихэвчлэн өртөж байна

2019-12-23 09:00:00

Ханиад, томуугийн улирал эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал ихэсжээ. Тухайлбал, нийслэлийн Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн хувьд хоёр тасагт нийт 200 орны хүчин чадалтай бол ачаалал ихсэж орны тоог 140-р нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт 326 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 80 гаруй хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна

Томуу, томуу төст өвчинд ихэвчлэн 0-3 насныхан өвчилж байгаа тул нийт эцэг эхчүүд асран хамгаалагчдад хандаж хүүхдийг ханиад томуугийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ. Тодруулбал, гэрээр хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах, дархлааг дэмжих, ханиадтай хүнээс тусгаарлахыг зөвлөж байна. Мөн дур мэдэн эм тариа хэрэглэх зэргээс шалтгаалж хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандах тохиолдол байгааг хүүхдийн эмнэлгээс онцолж байгаа юм. Тиймээс анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт шат дараалан хандаж эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй байна.

Мөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаанд хүүхдийн ханиад томуугийн цочмог хүндрэлийг дардаг болохыг дүүргийн хүүхдийн эмнэлгээс онцолжээ. Өөрөөр хэлбэл эмнэлгээс гарсны дараа хүүхдийн асаргааг үргэлжлүүлэн сайн хийгээгүйгээс болж дахин ханиад томуугаар өвчлөн хүндэрч эмнэлэгт хандах тохиолдол байдаг байна. Тиймээс эмнэлгээс гарсны дараа асаргаа сувилгааг үргэлжлүүлж хүүхдийн дархлааг дэмжих хэрэгтэйг нийт эцэг эх асран хамгаалагчдад зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл