Өчигдөр Баянзүрх дүүргийн зургадугаар хороо, 13-р хорооллын байрны айлд хүчтэй дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн шалтгаан нь ахуйн хэрэглээний хийн газ гэнэ. Тодруулбал, өчигдөр тог тасрах үеэр гэрийн эзэн цай чанахдаа гаазын плиткаа цахилгаан зуухан дээрээ тавьчихсан байжээ. Гэрийн эзнийг өөр өрөөнд байх зуур тог ирж, зуух нь халаад газ нь дэлбэрсэн аж. Ойр, орчим байсан зарим машины цонх, байшингийн цонх хагарч, нэлээд хохирол учруулжээ. Тиймээс газ ашигладаг айлууд болгоомжтой байхыг анхааруулж байна.
Айлд газ дэлбэрчээ
2016-03-17 14:50:00