8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх 13 сая еврогийн хэлэлцээрийг баталлаа

2019-12-23 09:30:00

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газрыг төлөөлж Хөгжлийн банкны Удирдах зөвлөлийн дэд дарга Иван Анатольевич Вареница нар өнөөдөр гарын үсэг зурлаа.Онцгой байдлын ерөнхий газарт 71 ширхэг гал унтраах машин, төхөөрөмжийг нийлүүлэх тус төсөл нь нийт 15.4 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа бөгөөд Эскпортын зээлийн ерөнхий хэлэлцээрт заасны дагуу үүнээс 85% буюу 13.1 сая еврог тус зээлийн санхүүжилтээр шийдвэрлэж байгаа юм.

 

Гал унтраах машин, тоног төхөөрөмжийг нийслэл Улаанбаатар хот болон 21 аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах аврах анги, эрэн хайх аврах анги, салбаруудад тус тус хуваарилан үйл ажиллагаандаа ашиглахаар төлөвлөж байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл