8o
Улаанбаатар хот
mobile menu

НИЙСЛЭЛИЙН 2019 ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУСЫГ ТОДРУУЛАВ

2019-12-24 09:30:00

“Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслол өнөөдөр боллоо.

Энэхүү ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс, нийслэлийн шилдэг залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, “Улаанбаатар хотын ирээдүйн хөгжлийг түүчээлэх салбар салбартаа тэргүүлж байгаа залуучууд хуран цугласан байгаад таатай байна. Нийслэл 2020 онд залуучууд руу чиглэсэн олон бүтээлч ажлыг төлөвлөж байна. Энэ хот бол залуусын хот. Хүн амынх нь 70 гаруй хувийг хүүхэд, залуучууд бүрдүүлдэг. Их хотын хөгжлийг залуучуудын оролцоогүйгээр тодорхойлох боломжгүй. Бид өөрсдийнхөө зорилго, зорилтыг тодорхойлж, хамтдаа зүтгэвэл шийдэж чадахгүй зүйл гэж байхгүй. Чаддаг чаддаг зүйлээрээ дор бүрнээ хөдөлмөрлөцгөөе. Та бүхэн ирж буй 2020 ондоо илүү их амжилт гаргахыг хүсье” хэмээлээ.

Нийслэлийн Шилдэг залуу – М.Данзанпэрэнлэй

Нийслэлийн Шилдэг соён гэгээрүүлэгч залуу – Н.Бадамсүрэн

Нийслэлийн Шилдэг залуу уран бүтээлч – Б.Нарандэлгэр

Нийслэлийн Шилдэг оюунлаг залуу – Б.Чулуунпүрэв

Нийслэлийн Шилдэг спортлог залуу – Б.Хэрлэн

Нийслэлийн Шилдэг залуу зохион бүтээгч – Р.Батмөнх

Нийслэлийн Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн залуу – Х.Эрдэнэ

Нийслэлийн Шилдэг байгаль орчинд ээлтэй залуу – Ц.Дагвадорж

Нийслэлийн Шилдэг сайн дурын ажилтан залуу – Н.Мөнхжаргал

Нийслэлийн Шилдэг Төрийн захиргааны албан хаагч залуу – Ч.Энххорол нар шалгарсан бол “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч шилдэг байгууллага”-аар “Тавантолгой” ХХК, И-Март сүлжээ дэлгүүр, Юнител групп, TM танин мэдэхүйн телевиз, UB medee.mn цахим сайт тус тус шалгарч, өргөмжлөл хүртсэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Z
Pizda icheesei
2019/12/24 59.153.85.115