8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ихэнх нутгаар цас орно

2019-12-24 11:28:30

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НИЙ 08 ЦАГААС 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 7-12 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна.

2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 24-НӨӨС 12 ДУГААР САРЫН 30-НЫГ ХҮРТЭЛХ  ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Хур тунадас: 24-нд баруун, төв,  зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсэг,  25-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим, 27-нд нутгийн хойд, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зарим газраар цас орно.

Салхи: 25, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд  нутгийн зарим газраар 12-14м/с, 28-нд говь болон зүүн аймгуудын нутгаар 14-16м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүрийн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл