8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтий аймагт болсон эмгэнэлт хэрэгт тус аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл анхаарал хандуулан ажиллаж байна

2019-12-25 12:00:00

Хэнтий аймагт хоёр настай хүү гадны нөлөөтэй нас барсан байж болзошгүй хэрэг гарч, түүний дүү нэг нас гурван сартай хүүхэд мөн эмнэлэгт хүргэгдсэн эмгэнэлт хэрэг гарсан. Тус хэрэгт МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөл анхаарал хандуулан ажиллаж байна.

Одоогоор шүүх шинжилгээний хариу эцэслэгдэн гараагүй байгаа юм. 

Хүүхдүүдийн ээж иргэн Н-ийг МЭХ-ны Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн өнгөрсөн 10-р сард төрийн албанд ажилд оруулж өгчээ. Гэвч сэжигтэй Х-тэй хамт амьдраад гурван сар болоод ийм харамсалтай хэрэг гарсан бөгөөд гэр бүлийн дарамтанд байдаг талаараа мэдээлсэн байна.

Хүүгийн ажил явдал өчигдөр болсон бөгөөд МЭХ-ны төлөөлөл эмгэнэл илэрхийлэн мөнгөн тусламж үзүүлсэн. Мөн эмнэлэгт байгаа хүүхдийг нь байнга эргэж тойрч, холбоотой ажиллаж, шаардлагатай бол өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллах юм. 

Хэргийн талаар удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Шоронгоос гарч ирсэн хулгайч яаж хүний хань болох вэ дээ.Болгоомжгүй л байна.2-3 жилийн өмнө Чойрт ч билүү шоронгоос гарсан хулгай орос хэлний багш эхнэрээ алаа биздээ
2019/12/26 64.119.21.44