8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

2019-12-26 11:19:49

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар  БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг ИЖБ-ээ барьж, үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэн хүлээн авч уулзав. Сайд Д.Цогтбаатар ирэх онд тохиох Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, хоёр талын улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж, олон улс, бүс нутгийн асуудлаар түлхүү ярилцав.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгааг илэрхийлж, хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэх, иргэдийн солилцоог идэвхжүүлэхэд нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Би Монгол хүн
Монголчуудыг дээрэлхэж боож хааж хавчихаа болихыг сануулах хэрэгтэй. Хахууль авах санаатай шүү дээ
2020/01/01 202.126.89.238