8o
Улаанбаатар хот
mobile menu

Хяналт шалгалтад 591 байгууллагыг хамруулан 2998 зөрчлийг илрүүлэв

2019-12-28 13:05:23

Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу Газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагуудад “Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт  хяналт шалгалт”-ыг энэ сарын 03-18-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгууллаа.

    Хяналт, шалгалтад улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 591 байгууллагыг хамруулан, 2998 зөрчил дутагдлыг илрүүллээ.

    Шалгалтын явцад 692 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар гал  түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 413, мэдэгдэл 121, танилцуулга 17 бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

 Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлээгүй, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангааагүй, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулаагүй.

Мөн газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн хадгалах зориулалттай далд байрласан сав, ил байрласан хэвтээ сав болон резерваурт хөөсөөр гал унтраах болон усаар гал унтраах системийг суурилуулаагүй, барилга байгууламжийн цахилгааны гэрэлтүүлэг хамгаалалтын бүрхүүлгүй, барилгын цахилгааны 220 Вт-ын монтажны утсанд механик гэмтлээс хамгаалсан хамгаалалт хийж аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл