8o
Улаанбаатар хот
mobile menu

31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2019-12-30 12:24:31

Өнөөдөр нутгийн баруун хэсгээр, маргаашаас буюу 31-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Арванхоёрдугаар сарын 31-нээс нэгдүгээр сарын 4-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Нэгдүгээр сарын 2-нд Алтай, Хангай уулархаг нутгаар, 3-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.

31-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларч,

  • Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 24-29 градус,
  • Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир орчим, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус,
  • Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эрдэнэцогт
БАЯРЛАЛАА..ТААЛАГДАЖ БАЙНА
2019/12/30 150.129.141.50
  • Recent
  • Most Read
  • Most Comment