Өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч мэдээлэл хийж, ЦЕГ-ын дарга Р.Чингис хууль бусаар сулласан хэмээн мэдэгдсэн билээ. Тэгвэл ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн өчигдөр УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслах Л.Түвшинжаргалыг саатуулсан байна. Түүнийг төмөр замын хэрэгт сэжигтнээр татсан байх магадлалтай гэж эх сурвалжууд хэлж байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарыг шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ их хэмжээний мөнгийг угааж улсад хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа билээ. Уг хэрэгт холбогдуулан Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг баривчлан саатуулсан бол Х.Баттулга, А.Гансүх нарыг сэжигтнээр татсан гэх мэдээлэл байгаа юм.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын туслахыг баривчилжээ
2016-03-17 16:28:00