8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон сууцны гадаа тавьсан байсан дөрвөн машин шатжээ

2020-01-02 09:42:00

Орон сууцны гадаа тавьсан байсан машинууд шатсан харамсалтай явдал өчигдөр болсон байна.

Нийслэлийн онцгой байдлын газрын мэдээлснээр, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний 05:05 цагт/үүрээр/ Баянгол дүүрэг, 3 дугаар хорооны байрны гадаа машин шатаж байна гэх дуудлага иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн аврах гал унтрах 10 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай очин 20 минут ажиллаж унтраасан байна.

Галын улмаас 4 машин шатжээ.

Одоогоор галын дүгнэлт гараагүй байгаа тухай мэдээлэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл