8o
Улаанбаатар хот
mobile menu

Автобусны камерын бичлэгээр нэгдүгээр эгнээгээр зорчсон автомашинуудад торгууль хүлээлгэнэ

2020-01-06 09:30:00

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобуснуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой .

Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран нийтийн тээврийн хэрэгслийн зорчих хурдыг нэмэх зорилгоор нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож халтуур хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажлыг зохион байгуулж эхлээд байна.

Ингэхдээ нийтийн тээврийн автобуснуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Хамгийн гол нь Автобусыг буудал дээрээ зогсоодог болгох. Халтуур хийдэг жолооч нарыг журамтай болгое. Автобусын зайг эзлээд зогсох юм. 3-р сургуулийн буудалд онцгой анхаарна уу. ТҮЦ дагаад тэр чигээрэ
2020/01/06 192.82.65.160