8o
Улаанбаатар хот
mobile menu

Зудын эрсдэлийн мэдээллээр нийт нутгийн 50 гаруй хувь нь эрсдэлтэй гарчээ

2020-01-06 10:00:00

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2020 оны нэгдүгээр сарын 2-нд гаргасан зудын эрсдэлийн мэдээллээр нийт нутгийн 50 гаруй хувь нь эрсдэлтэй гарчээ.Үүнээс Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байгаа гэнэ. 

Нутгийн 50 гаруй хувьд зудын эрсдэл их байгаа нь өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон зэрэгтэй холбоотой аж. Мөн малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч хараар зутрах нөхцөл үүсэж байгаагаас харын зуд болох төлөвтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Mongoloo
Mahaa tengert tulsan yneer ugch baigaa malchid zud mud tuslamj gej heleh erh baihgyi shyy ter ih mal ter ih mahaa aihtar ynetei ugchuud ter munguuruu uvs tejeelee uursduu avtsgaa
2020/01/07 192.82.73.73