8o
Улаанбаатар хот
mobile menu

Угаарын хий мэдрэгчийг эхний ээлжинд эрсдэлтэй болон олон хүүхэдтэй айлд олгоно

2020-01-08 14:31:00

Угаарын хий мэдрэгчийг эхний ээлжинд эрсдэлтэй айл өрх болон олон хүүхэдтэй айлд тараах учир нарийвчилсан тооцоо судалгааг гаргаж, айл өрхүүдэд түүнийг хэрэглэх гарын авлагыг тараах ажлыг яаралтай зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга үүрэг болгожээ.

Угаарын хий мэдрэгчийг БНХАУ-ын компанитай шууд гэрээ хийн нэг бүрийг 45 юаниар худалдан авч буй бөгөөд эхний ээлжийн 80 мянган ширхэгийг энэ долоо хоногт хүлээн авахаар болоод байгаа юм.

Өнгөрсөн аравдугаар сард эхэлсэн уг ажил удааширсан нь импортоор оруулж ирж буй аж ахуйн нэгжүүдэд тодорхой стандартгүй байсантай холбоотойг нийслэлээс тайлбарлаад буй.

Нэг удаа үнэ төлбөргүй олгох угаарын хий мэдрэгчид зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн ч үйлдвэрлэгчээс шууд худалдан авалт хийснээр энэ үнийн дүн 3.5 тэрбум болон буураад байгаа билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
xotiin darga hytaduuai niilj owoo mungu idej de hvreltsehgui bi hustsiimaa eel helne biz de zarim ni vh gej bgamu
2020/01/07 59.153.85.115