8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-03-18 07:47:00

09.30 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүх дээр УИХ-ын гишүүн Х Баттулгын туслах Г.Түвшинжаргалыг цагдан хорихтой холбоотой шүүх хурал болно. 

10:00 цагт Хүүхэлдэйн театрт “Театр 2016” Монгол-Германы хамтарсан сургалт болно. Улсын драмын эрдмийн театраас төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид болон ажилтнуудын мэргэжил ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Театр 2016” онол, практикийн сургалтыг театрын 85 жилийн ойн хүрээнд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулах аж.

10:00 цагт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн нээлт "Бишрэлт плаза" зочид буудалд болно. АХБ-ны 25 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжих энэ төсөл Монголын мэргэжлийн боловсролын салбарт цогц шинэчлэл хийх юм. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нээлтийн арга хэмжээнд оролцоно.

10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд шинээр батлагдан гарсан "Эрүүл ахуйн тухай хууль" 2016 оны 02 сарын 29нөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Монголын эрүүл ахуйч, халдвар судлаачдад хандсан сургалт хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ хуулийн сургалт сурталчилгаа хэрхэн явагдах, хуулийн биелэлтийг хангуулах, хяналт шалгалт хийх тухай мэдээлэл өгнө.

11:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Castle /Цайз/ ресторанд “Монголын медиа корпораци”-иас “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аянг хэрэгжүүлж эхлэх гэж буй талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

11:00 цагт Тусгаар тогтнолын ордны 7 Давхарт УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Иргэд сонгогчидтой ТАЙЛАН УУЛЗАЛТ хийх гэж байна.

11:00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр зохиогч, хэрэгжүүлэгч багийн эрдэмтэн судлаач, багш нар хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд “ITM 2016” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн талаар зохион байгуулагч “Монголын аялал жуулчлалын холбоо” ТББ-аас мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монгол Улс энэ жил Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын дэлхийн аваргад анх удаа оролцоно. Эх орноо дэлхийд төлөөлөх багийг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан яаман дээрээ хүлээн авч үдэх ажиллагааг зохион байгуулна. Хараагүй, сонсголгүй, тэргэнцэртэй гээд хөгжлийн бэрхшээлтэй 11 хүн Францын Бордоод болох тэмцээнд 11 төрөлд ур чадвараа сорино. 

14:00 цагт Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Төв цэвэрлэх байгууламжийн ажилчидтай уулзаж, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс гээд олон асуудлаар яриа өрнүүлэн асуудлыг нь газар дээр нь шийдэхээр холбогдох албаны хүмүүсээ дагуулан очино.

 

Санхүүгийн зохицуулах хороо, МХБ, ЖАЙКА хамтран "Хувьцааг олон нийтэд санал болгох болон давхар бүртгэл" -ийн семинар Туушин Бэст Вэстэрн зочид буудалд болно. Энэ удаа хөрөнгийн зах зээлийн шинэчлэл. Онолоос зайлсхийх ойлголтын талаар хэлэлцэх болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
r4pg
Nobody can do a better job than you. r4pg http://www.twitch.tv/r4pg
2016/03/28 103.17.108.42
Blade & Soul Power leveling
Too bad we have to return them . Blade & Soul Power leveling http://www.participa.br/tamamshamoon/blog/pvp-vs.-gankingcamping-in-albion-online
2016/03/19 103.17.108.42
zochin-
tsergiin bayariin buhiin barildaan unuudur hedeh tsagaas boloh yum be? Buh barildah bol unuudriin toimdoo oruuldaggvi yum uu.
2016/03/18 103.17.108.42