8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам дагуу зэрлэг амьтан гэнэт гарч ирж болзошгүй хэсгүүдэд анхааруулах тэмдэг байршууллаа

2020-01-08 10:00:00

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Сүхбаатар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтран жолооч нар осол аваар гаргах, зэрлэг амьтдыг гэмтээхээс сэргийлж, Сүхбаатар аймгийн Баруун-Урт - Мөнххаан - Давсан бадрах – Түмэнцогт – Дорнод аймгийн Хөлөнбуйр сум хүртэлх 543 км авто замын ойролцоох цагаан зээрийн сүрэг дамнан өнгөрдөг, зэрлэг амьтан гэнэт гарч ирж болзошгүй хэсгүүдэд анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршууллаа.

Түүнчлэн жолооч нарыг хөдөө, орон нутагт зорчихдоо замын тэмдэг тэмдэглэгээг анзаарч, хурдаа тохируулж явахыг анхааруулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл