8o
Улаанбаатар хот
mobile menu

“Нэгж авна” гэж өдөр гараад сураггүй алга болжээ

2020-01-07 10:30:00

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Уст багийн 17 дугаар гудамжинд “Нүнжиг” хүнсний цехэд ажилладаг тус сумын харьяат 44 настай иргэн, У гэгч  эмэгтэй нэгдүгээр сарын 2-ны өдрийн 11:00-12:00 цагийн орчим утасны нэгж авах гэж ажлаасаа гарч яваад сураггүй болжээ. Тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэн нь эрэн хайх хүсэлтийг нэгдүгээр сарын 5-ны өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 16 алба хаагч, нэг эрэлч нохой, нэг автомашин, аймгийн Цагдаагийн газрын 2 алба хаагч, 1 автомашин, ар гэрийн 7 иргэн, 2 автомашин, нийт 25 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтайтай мөн өдрийн 13:00 цагаас эхлэн Урандөш багийн “Дэлгэрмөрөн” голын дагуу “Гонгоо-Олом” гэдэг газраас “Хийморийн-Овоо” гэдэг газар хүртэл явганаар 12 км-т, автомашинтай 30 км-т, тус сумын “Цэнгэлдэх хүрээлэн”-ийн орчим 1 км2 талбайд нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр эрэн хайх ажиллагааг тус тус зохион байгуулжээ. 

Гэвч үр дүнд  хүрээгүй тул мөн өдрийн 16:45 цагт түр зогсоосон. Нэгдүгээр сарын 6-ны өдөр ар гэрийнхэн нь эрэн хайх шийдвэр гаргасан тул Онцгой байдлын болон Цагдаагийн алба хаагчид ямар нэгэн ажиллагаа явуулаагүй хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл