8o
Улаанбаатар хот
mobile menu

Жоншны уурхайн татлага тасарч 40 метрийн гүнд унаж нас баржээ

2020-01-09 10:00:00

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн “Хөлийн холбоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 130 км, Бэрх тосгоноос зүүн хойд зүгт 50 км/ иргэн Г-гийн эзэмшлийн жонш олборлодог бичил уурхайд иргэн Б /30 настай, эрэгтэй/ татлага нь тасарч 40 метрийн гүнд унаж нас баржээ.Ослын тухай дуудлагыг 2020.01.07-ны өдрийн 16:44 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 50 км замыг туулан 20:31 цагт очиж 2:11 цаг ажиллаж цогцсыг гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албанд шилжүүлэн өгсөн байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл