8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-03-18 08:25:00

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан голын эх, Увс нуур болон Их нууруудын хотгор, Идэр, Тэсийн голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө    7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө Хөвсгөлийн уулс, Орхон-Сэлэнгийн саваар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дархадын хотгороор 18-23 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хэнтэйн уулсаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 8-13 градус, бусад хэсгээр 4-9 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Дундговийн 6-11 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 7-12 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр.  Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 14-16 градус, бусад хэсгээр 9-11 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Blade & Soul Gold
If I have the guts to quit my job . Blade & Soul Gold http://monkeystyle.forumcrea.com/viewtopic.php?id=14422
2016/03/20 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment