8o
Улаанбаатар хот
mobile menu

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 1-нээс зогсооно

2020-01-09 12:00:00

2020 оны зургаадугаар сарын сүүлийн хагасын ажлын өдөр УИХ-ын сонгуулийн саналт хураалт явагдана гэж Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заажээ.

Яг хэдний өдөр санал хураалт явуулахыг УИХ-аас товлоно. Одоогоор товыг гаргаагүй байгаа юм. Энэ талаар Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн манай сонинд өгсөн ярилцлагадаа "Сонгуулийн Ерөнхий хорооноос УИХ-ын 2020 оны сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох саналаа УИХ-д хүргүүлэхээр бэлтгэж байна" хэмээн ярьсан.

Түүнчлэн Сонгуулийн санал хураалттай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан байдаг.

Хуульд заасны дагуу 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс сонгууль болсны дараах өдрийн 00:00 цаг хүртэл Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсооно гэдгийг УБЕГ-ын эх сурвалж хэллээ.

Өөрөөр хэлбэл, аймаг нийслэл, сум хороодын хооронд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд бүртгэхгүй. Харин сонгуулийн саналт хураалтын маргааш шилжилт хөдөлгөөн хэвийн явагдах юм байна.

2018 онд шинэчлэн батлагдсан Улсын бүртгэлийн тухай хуулиар иргэн шилжилт хөдөлгөөн хийхдээ тухайн газраасаа хасалт хийлгэхгүй, шилжин очсон газраа бүртгүүлдэг болжээ. Өмнө нь хоёр талдаа бүртгүүлдэг байсан аж.

Шилжилт хөдөлгөөн хийлгэх гэж байгаа иргэн дээрх хугацаанаас өмнө бүртгүүлэхийг санууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл