8o
Улаанбаатар хот
mobile menu

Туул голын мөс цөмөрч хоёр машин живжээ

2020-01-09 12:30:00

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд иргэн Б-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг өчигдөр 11:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авжээ

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 12:45 цагт очиж, 45 минут ажиллан татаж гаргажээ.

Мөн нийслэлийн Налайх дүүргийн нэгдүгээр хороо, “Тэрэлжийн гүүр”-ний баруун талд иргэн Г-гийн жолоодож явсан 10 зорчигчтой “Старекс” загварын суудлын автомашин “Туул” голын мөсөнд цөмөрсөн тухай дуудлагыг өчигдөр 17:16 цагт Онцгой байдлын газар хүлээн авч, 18:06 цагт очиж автомашиныг татан гаргасан байна.

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр авто тээвэр хийх эсвэл явахгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл