8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2020-01-09 11:14:40

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт “Embassy” зочид буудалд Газрын үнэлгээний систем болон газрын төлбөр, татварын системийн нээлт болно. Утас: 86007061

10.00 цагт Засгийн газрын XI байранд ШӨХТГ-аас УИХ-ын сонгуулийн тухай хууль, бусад хяналт шалгалтын талаар танилцуулна. Утас: 51262343

10.00 цагт Төрийн ордонд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг шинэчлэх хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Улаанбаатараас Увс, Ховд, Баян-Өлгий аймагт зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас 2019 онд гарсан гэмт хэрэг, зөрчлийн талаар танилцуулна.

17.00 цагт “MN17” галерейд Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ, “Улбар” паблишингийн эрхлэн гаргасан "Гайхамшигт 50: Урам зоригийн түүх" ном, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88053903, 88003320

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл