8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ

2020-01-09 14:00:00

ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.

Тодруулбал энэ сарын 3-6-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус тэмцээний эрэгтэйчүүдийн 79 кг-ийн  жинд Д.Төгс-Эрдэнэ, 92кг жинд Д.Доржсүрэн, эмэгтэйчүүдийн 59кг жинд Н.Энхтуяа, 72кг жинд Д.Цогзолмаа  нар тус тус мөнгөн медаль хүртсэн юм.

Харин эмэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд Б.Дэлгэрцэцэг, 55 кг-ийн жинд Б.Хулан нар хүрэл медалийн эзэн боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл