Энэ сарын 16-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын иргэн Б удаан хугацаагаар ороогүй, газар доор байрлалтай ногооны агуулах руу орсны улмаас угаартаж, амиа алджээ. Түүнтэй хамт тус агуулахад орсон Б, Э нар бохирдсон агаараар амьсгалсан ч амь насанд нь хүрээгүй бөгөөд нийслэлд эмнэлэгт эмчлүүлж байна. Төв аймгийн Цагдаагийн газрын ОНХАхлах байцаагч, ахмад М.Нансалмаагийн хэлснээр ногооны агуулах, зоорийг стандартын шаардлагад нийцүүлэн бариагүйгээс дээрх хэрэг гарчээ.
Агуулахад угаартаж амиа алджээ
2016-03-18 08:40:00